Банжигаа гэж

Сайн сууж байна уу, банжигийн блогчид минь. Хэрвээ банжиг минь асуудалгүй ажилладаг байсан бол үнэдэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихсэн даанч асуудалтай хэвээрэй байна. Юутай ч би цаашдаа wordpress дээрээ блогоо хөтлөх учраас сонирхох хүн байвал тийшээ зочилно биз ээ. Анх банжиг дээр блог хөтөлж эхэлж байсан үе гэхдээ хамгийн их сонирхолтой байжээ. Сервэрийнх нь хамаг зайг миний блогийн зурагнууд эзэлдэг байсан байх даа хэхэ тэр үед сайн мэдэхгүй их том том хэмжээтэй зурагнууд олноор оруулдаг байсан юм байна лээ. За за өөр хэлж ярих юм байхгүй ээ, вөрдпрэсслүүгээ явлаа. Ажа ажа!

 

Стокхолм дахь Ариунаагийн тоглолтын зурагнууд

www.casanovinna.wordpress.com

Сайн уу мартагдсан блог минь

Хэхэ блогоо юу гэж мартахав дээ. Байнга л ком дээр суух зав хайгаастай явдаг юм шүү дээ. За тэгээд гол яриандаа оръё. Яая амралт дуусав уу үгүй юу, хичээл эхлэв үү үгүй юу шоуны өдрүүд ар араасаа үргэлжлээд ёстой назгай өнгөрлөө ойрын хэд хоног. Өнгөрсөн 4 дахид ЖЖ-ний төгсөлтийн шоу стокхолмын төвийн нэгэн, бид нарын бас хааяа орж үе мөчөө санжагануулдаг клибэнд болоод бид нар паракцаараа очиж даган баясаваа. Тэгээд маргааш нь буюу 5 дахь буюу өчигөдөр бас ЖЖ-ний болон манай сургуулийн 3-ынхны мөсспотагнинг гэдэг төгсөлтийн нэгэн оршил үйл ажиллагаа болоод өдөр 2 цагаас сургуулийн тэнд байдаг ахуйн үйлчилгээний төвийн талбай дээр дуу дуулцгаасан юм. Очиж зургийг нь авч өгнө гэсэн боловч бас л хоцроод оччихсон. 10хан минутын нь өмнө очсон бол яг таарах байсан юм. Их харамсаж байна. Уг нь цаг барьдаг баатар болох гэж сүүлийн 1 жил их л хичээж байгаа даанч энд тэндээс элдэв хэрэг явдал цаг минутаас минь хумслаад бас сайн болж өгөхгүй байгаа юм даа. За тэр ч яах вэ тэгээд сэдэвээс хазайгаад явчихдаг юм.

Тэрний дараагаар нэг найзындаа очиж өнөөх гриллээ дахиад хийв. Ёстой гриллийг ч пологдтлоо хийлээ шүү ойрд. Грилл гэж одоо шорлогдуухан л юм гэх үү дээ тэгээд ойлгочих. Гриллдсний дараа МУГЖ Т.Ариунаа стокхолм хотноо "Дурлал шиг асна" тоглолтоо өргөн барьж байж таараад дараа нь тийшээ зүглэв. Зүгээр өмссөн хувцастайгаа л яваад очичихсон чинь манай монголчууд чинь яасан ч сүрхий сайхан ганган юм. Надад даанч хувцас хунараа солих, нүүр ам, үс гэзэгээ янзлах цаг гараагүй л дээ. Концерт үзэж байгаа юм чинь гоё хувцаслаад явсан бол кайфтай байхгүй юу. За тэр ч яахав нэг их ач холбогдол өгөөд байх асуудал биш.

Ариунаагийн тоглолтын заалны гадаа очоод миний нүд орой дээрээ гарч 2 уруул хоорондоо салсан гээд бод. Амьдралдаа анх удаа шведэд ирээд тийм их монголчууд нэг дор цугларсан байхыг харлаа. Бараг 600-700 хүн байсан уу эсвэл би хэтрүүлээд байна уу мэдэхгүй гэхдээ ямар ч нэгэн ангаймаар олон хүн бол тэнд ирсэн байсан. Заалных нь багтаамж хэтэрчихээд дахиж хүн оруулахгүй шүү гээд ярьж байх нь сонсогдсон. Такс нь 250 кр гэдэг чинь ойролцоогоор 40 доллар гэсэн үг. Дотор хуушуур зарж байсан боловч баахан мах идчихсэн байсан болохоор идэж чадаагүй л дээ. Тэгээд 8.30-с эхлэх байсан тоглолт намайг 10 дөхүүлээд очиход дөнгөж эхэлж байсан. Хэхэ нөгөө л цаг баридаггүй хэвээрээ. Өөр гэвэл тоглолт үнэхээр сайхан болсон сэтгэл их хангалуун байна. Ариунаа ч тэгээд цоглог хүүхэн шүү дээ. Дуунуудынхаа дундуур хөгжилтэй хөгжилтэй юм ярьж хүмүүсийг хөгжөөгөөд л. Хуучны сэтгэлд хоногшсон дуунуудыг амьдаар сонсоход сэтгэл бас багагүй хөдөлж байсан шүү. Удахгүй блогоо зургаар бөмбөгдөнө шүү. Бэлэн байдал байгаарай хэхэ:D

1 сумаар 2 туулай хахаха

Casanovinna is a power woman wiihoo

God so stupid so terribly stupid

 

Хаха энэ орлоо.ком дээр байдаг шведэд суугаа монголчуудын зарын буланруу орохоор муухан хошин шог үзсэнээс зугаатай байх юм. Зүгээр л эндэхийн амьдрал хэтэрхий сайхан, хүмүүсийн байгаа байдал хэтэрхий амиа бодоогүй, арчаатай, эрчүүд нь хүртэл уулзахаараа хошуу нийлүүлж хов яридаггүй хааяа дэндүү сайхан санагддаг юм аа. Амьдрах эрхтэй гэж онгирдог нь ч сайхан. Муусайн цагаач нар гэж ярих нь бүр сайхан. Өөрснөө адилхан цагаач юм шүү дээ уг нь бол. Ажилд оруулж өгөөд хаалт гээд 1000-2000 кр, доллароор бол 150-300 длр, авдаг нь үнэхээр өрөвдөлтэй биш. Нэг нэгэндээ атаархаж, нэг нэгнээ цагдаад барьж өгч, хажуугаар өнгөрөхдөө өст дайснаа харсан мэт хялам хийн өнгөрөх нь их хөгжилтэй.

Байр олж өгсөн ч хаалт авна. Хүний үнэр, тусч сэтгэл гээч нь мөнгөний утаанд замхарчихсан тамынхаа тогоонд бүгд шарагдаж дуусах гээгүй л бол эрчүүд нь зориг зорилго, ноён нуруу, шударга ёстой, бүсгүйчүүд нь эв эе, билэг ухаан, нэр төртэй байж бие биедээ хар муу саналгүй тусалж дэмжиж амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм.

Улаан өндөгний баярын амралтын гриллний зурагнууд

Кооровноос эхлээд өнгөрсөн 7 хоногт ч сайхан мах шарж идлээ. Энд хэдэн зураг авснаа сонирхуулъя.

Хясаа гриллднээ гэж ёстой чка юм байна лээ дээ

 

Энд хясаа болон цам хорхой гриллдэж байна

Энд болчихсон харагдаж байна бүүр арааны шүлс асгарчихлаа байна ямар гоё харагдаж байнааааа

 

Ядарсан шиг амралт

Энэ амралт нээрэн яасан хурдан дуусчихав аа? Маргаашнаас эргээд нормондоо орж сургуульдаа морддог өдрүүд эхэлнэ гэж байгаа. Өнгөрсөн 7 хоног ёстой байж боломгүй, ер бусын их адал явдалтай өдрүүд болж өнгөрлөө. Яриад байвал үүр цайлгах байх шүү хэхэ.

За ямартаа ч гриллдсэн өдөр тоо томшгүй олон байлаа, шоудсан өдрүүд ч тасралтгүй үргэлжлэх мэт олон байлаа. Цагийг ч хайр гамгүй үрэн таран хийлээ. Гэхдээ сайхан л амарсан шиг ядралт боллоо. Харамсах юм өчүүхэн ч алга.

Бяцхан ангир Аниртайгаа

04 сарын 20 нааяс өдөр волж өнгөрсөөн №2

"04 сарын 20 нааяс өдөр волж өнгөрсөөн №2" цааш унших »
04 сарын 20 нааяс өдөр волж өнгөрсөөн №1
Мань хэдийн шорлогддог өдрийн нийт зурагнуудын дөнгөж 10 хувийг нь орууллаа. Аплоад хийх гэж цаг авдаггүй байсан бол бүгдийг нь оруулмаар л байна. Гэхдээ санаа зоволтгүй ээ би чинь хэн билээ Каза... шүү дээ хаха. Зурагнуудаа бүгдийг нь үзүүлнээ гоё гоё зурагнууд байгаа. Анури Симона 2
"04 сарын 20 нааяс өдөр волж өнгөрсөөн №1" цааш унших »
Hello babeс

Үдшийн мэнд залуусаа

Өнөөдөр бас нэгэн үйлдэл явдал арвин өдөр болж өнгөрлөө. Манайхан бөөнөөрөө грилл өөрөөр хэлбэл зайдас шорлогдож идэцгээсэн. Бүгд өлсөөгүй байна гэж байснаа яг идэх болсон чинь өлсгөлөн чонын бэлтрэгнүүд шиг дайраад ордог юм даа. Нөгөө цөөхөн зайдас маань тэгээд ховх дуусчихсан. Гэхдээ сайхан байсан л даа. Апрадан дээрхи зурагнуудыг оруулахаас үнэхээр ядарч байна, маргааш ядаж байхад тортны захиалгатай тиймээс утсан дээрхиэ оруулчихаад унтлаа.

Улаан өндөгний амралт жинхэнэ чка өрнөж байна дөө

Амралт маань эхэлчихсэн үйл явдлаар арвин сонирхолтой байна дөө ийм дөө тийм дөө гэдэг бил үү хэхэ. Хичээлгүй өдрөө болохоор сэрүүлэг ч дуугаргахгүй өглөө 7 цагт сэргэг нь аргагүй босоод яваад өгч байгаа юм даа гээд ээж түрүүн яриад байсан хаха. Нээрэн хичээлгүй бол хэдэн цагт ч год гээд л босно хичээлтэй өдөр бүр яагаад ч орноос өндиймөөргүй санагдаад, дулаахан ортойгоо салах ёс хийх гэж лав доод тал нь 30 минут болно. За за юу ярих гээд юу яриад унав даа. Өнөөдөр манай хэд усны эрэг дээр шорлогдоно гэсэн бөөнөөрөө. Цаг агаар сайхан ааштай байгааг харин ч нэг ашиглаж авна шүү. Уржигдар, 1 дахид найзуудтайгаа бас нэг усны эрэг дээр жоол нарлаж сууцгаасан. Сүүлдээ тэд нар хөлдөж үхэхээ шахсан гэсэн хаха. Би тэрийгээ мэдээд эрт явчихсан юм. Зарим нэг зургийг нь Симона бүсгүйн блог дээрээс хулгайлчихлаа:p

Foto2705

Foto2712

Foto2716

Foto2720

Foto2722

 

Foto2723

Foto2730

Д-витамин

Өвөлжингөө Д-витамины дутагдалд орсныхоо нөхөөсийг ойрноос ч нэг сайн цуглуулж авах нь ээ. Цаг агаар гэж ярих юмгүй сайхан байна. Тэнгэрт тортойх үүлгүй, бүлээн салхи үлээж, халуун нар шарсан тийм л саак өдрүүд болоод байна даа сүүлийн үед. Энэ амралтаар ер нь цаг агаар гайхамшигтай гоё байх болно гээд л яригдаад байгаа, харж л байя. Молигодуулсаар байгаад бүр хашир болчихож хаха. За тэгээд энэ амралтыг яаж сонирхолтой өнгөрөөх тухай төлөвлөсөн зүйл алга л байна. Нэг бүжгийн ч юм уу за ер нь юуны ч хамаагүй курст явж эхэлмээр байна. Хөдөлмөөр байна. Хамаг мах тагтаршчихлаа байна хэхэ.

 

A great friday night with my girls

A picture says more than 1000 words!;)

 

 

Hola Amigos

Цаг агаар: Маш дулаахан, нар шарж байна

Өдөр: 17.04 Бүтэнсайн

Мэдрэмж: Ердийн

Хийж байгаа зүйл: I Robot үзэж байна, гоё кино шүү

Өнөөдөр хийсэн зүйлс:  Ажилдаа явсан, Симона, Анури 2той хальт төв дээр тааралдаж наранд суусан

Яг одоо: Нойр хүрж байна

Энэ өнгөрсөн 5 дахийн зурагнууд байна. Оройн нь бид хэд амралтаа тэмдэглэж нэг шөнийн клуб орж шаваагаа ханатал бүжиглэцгээсэн. Тэрнээс хойш олигтой нойр авч чадаагүй болохоор нойрмог яваад байх шиг байна.

CASANOVINNA BEAUTIFUL CHINESE?!

Өчигдөр төвөөр нүдний шилээ зүүгээд, үсээ намируулаад, бөгсөө хаяад, мөрөө цэгцлээд хаха тоголсын тоголсын, Симонатай хамт зүгээр алхаж явсан чинь нэг хүн:

"Excuse me"

me: "what?"

"You speak english?"

me: "Yea I do"

"Can i ask you something?"

me: "Sure"

"Where are you from?"

me: "From sweden"

"But you look..."

me: "I know, Asian"

"I just wanted to say that i've never seen such A BEAUTIFUL CHINESE"

me: "Oh that was kind of you, thank you, have fun"

Энэ хүмүүс одоо тоглоод байгаа юм байх даа? Ази царайтай болгоныг хятад гэж боддог хөлдүү хүмүүс байх юм аа. Ямар учир мэдэхгүй жаал биш дээ үнэн солиотой юм.

How'bout this look?

Адтай Эника

Эникатай авхуулсан хэдэн зураг комоос оллоо. Би ээж аавыг нь ажилтай үед хардаг байсан юм жааханд нь.

Хэхэ нойрсож буй гоо гүнж. 2 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад ядраад унтаад өгсөн байгаа юм.

Лүк лүк, лүк лүк

Өчигдөр орой харихынхаа өмнө хагас бүтэнсайнд ажилладаг кафендаа очиж нэг стакан кофе уусан чинь ёстой баларсан. Гэртээ ороод шууд 00-н өрөөнд ороод нүүр гараа угааж байсан чинь дахиад өнөөх жилийн өмнө тохиолдсон явдал давтагдахаа шахдаг байгаа. Нүд харанхуйлаад, толгой эргээд, зүрх дэлсээд бүр кофе уусандаа өөрийгөө хараагаад бараагүй. Түрүү жил мань хүн хар кофеныхоо уух доозыг нь хэтрүүлээд алергитай болчихсон байх гэж таагаад байгаа. Балай юм шиг хашрахгүй одоо гайгүй байлгүй гээд уучихсан чинь гайтай л байдаг юм байна. Дахиж рэдбүлл ч кофе ч уухаа ерөөсөө болилоо.

Нээрэн өчигдөр үсээ тайруулсан. Их биш ээ салааг нь тайруулаад үзүүрийг нь жаахан тэгшлүүлчихсэн. Үсчин ороод сандал дээр суугаад үсний машин харсан чинь золтой хусуулчихаагүй шүү. Шууд хобби хөдлөөд явчихсан гээд боддоо хэхэ. Одоо жаахан үс толгойндоо намбатай, хямгатай хандахгүй бол дараа нь харамсаж гай болно. 

Сайхан өглөө намайг угтлаа

Өглөөний мэнд өвгөд эмгэдүүд ээ хэхэ. Өнөөдөр чинь баасан ахын тэмдэглэлт өдөр шүү дээ. Өнөөдрөөс эхлээд манай сургуулын 10 хоногийн жирийсэн сайхан урт амралт эхэлж байна. Улаан өндөгний баяр яагаав. Дахиад л энэ олон сайхан амралт бий болгож өгсөнд нь ертөнцийн эзэнд талархаад ханашгүйеэ хаха.

Өчигдөр нэг монголчууд олноор очиж мөнгө явуулдаг газраар дайраад өнгөрсөн юм. Зарлалууд таьчихдаг юм байна лээ. Би "хөө би энд "торт зарна" гээд зарлал наачихдаг юм бил үү ха ха" гээд тоглож байсан чинь ард нэг монгол залуу "торт авъя" гэдэг байгаа хэхэ "утасыг чинь авчих уу?" гэхээр нь "дараа захиалга өгөөрэй гээд утасныхаа дугаарыг өгөөд гарсан".

Сониноос УГЖ Ариунаа ирэх гээд л байх шиг байна. Энэ удаа молигодохгүй бололтой.

Хэе найзуудаа

За цоглогуудаа оройн мэнд. Энэ ээж хажууд суугаад миний цэнэглэж байгаа утсаар лауд спикер дээр нь тавьчихаад ярингаа миний дэлгэцрүү хараад хамаг бичих юм мартуулаад байх юм хэхэ тийм болохоор дараа сайхан тухтай блогдъё. За пүүс кийс^.^

Бие биенээ дуурайя

Ойр орчныхоо, за хол орчны ер нь хэн ч байсан бусдын сайн сайхныг дуурайцгаая. Бусдаар бахархах сэтгэл төрөхөд "ер нь яагаад би чадахгүй гэж? надтай л адилхан хүмүүс шүү дээ" гэж бодогддог юм. Чадах чадахгүй ер нь хүний хүсэх хүсэхгүй, итгэх итгэхгүй дээр л тогтдог зүйл шүү дээ.

Манай төрөлх хэлний хичээл нийт А, Б, С гэсэн 3 курстай. Бид нар энэ жил Б курсээ үзэж байна. Уран зохиол талруугаа нэлээн гүнзгий орсон. Монголын үе үеийн зохиолчидтой танилцаж, шүлэг яруу найраг, богино хэмжээний өгүүллэгүүд, бэсрэг тууж, роман гээд нэлээн уншицгаасан. Хүн бүр 2 роман уншиж түүнийхээ талаар ярих үүрэгтэй байв. Багш маань монголоос бид нарын санал болгосны дагуу зөндөө сонирхолтой номнууд захиж авчруулан бид нар ч одоо хоёр хоёр номныхоо нормыг бараг гүйцээчихсэн байгаа. Ер нь ихэнх нь ярьчихсан. Би өнгөрсөн 7 хоногт "Чингис хааны нууц түүх" романы талаар ярьсан. Харин өнөөдөр "Ногоон нүдэн лам"-н тухай ярьсан юм. Англи хэл дээр бичигдсэн ном юм билээ. Зохиолчидынх нь талаар гүүглээс мэдээлэл хайж байгаад Ц.Оюунгэрэл хатагтайн хувийн вэбсаятыг олов. Номны зохиолчидын нэг л дээ. Түүний намтар гэж ёстой атаархмаар мөн бахархмаар зүйл байдгийг уншиж мэдлээ.

Ц.Оюунгэрэл

MY PROFILE

Рolitical and civil service positions

2011- present: Non-staff Advisor to the President of Mongolia, Tsakhia Elbegdorj

2009-2010: Advisor (on Human rights and Public Participation) to President of Mongolia, Tsakhia Elbegdorj

2004-2006: Advisor to Prime Minister of Mongolia, Tsakhia Elbegdorj

2004: Assistant to Prime Minister of Mongolia, Tsakhia Elbegdorj

2000-2003: Advisor to a Member of Parliament, Lamjav Gundalai

1998-2000: Head of the Majority (Democratic Union Coalition) Staff of the Parliament

1998: Personal assistant to Prime Minister of Mongolia, Tsakhia Elbegdorj

1996-1997: Assistant to the Vice Chairman of the State Great Hural (Parliament), Tsakhia Elbegdorj

1993-1996: Senior officer of the National Social Insurance Office

1991-1992: Chief of the Labor and Social Security Division of Huvsgul province

Political Affiliations

2010- present: President of the Democratic Women's Union

2000-present: Member of the National Consultative Committee of the Democratic Party

2000-present: Board member of the Democratic Women's Union

1997-2000: National Conference Member of the National Democratic Party (which later co-founded the Democratic Party)

1997-2000: Board Member of National Democratic Women

1997-2000: Board Member of National Democratic Youth Organization "New Generation"

1992-1997: Board Member of Huvsgul province National Democratic Party

1991-1992: Chairperson of the Renaissance Party (which later co-founded the National Democratic Party) in Huvsgul province

1992: Central Committee member of the Renaissance Party

 

Education

2006: Yale World Fellow, USA

2004: MA in International Policy Studies from Stanford University, USA

1993: MBA in international business from Moscow School of International Business, Russian Federation

1991: Three months English language course at the National University, Ulaanbaatar, Mongolia

1988: Bachelor in Planning Economy from Sverdlovsk (now Ekatheringburg) Institute of National Economy, Union of the Soviet, Socialist Republics (USSR)

1983: Golden Medal of Excellent Studies at graduation of the secondary school # 1, Muren, Khuvsgul province, Mongolian People’s Republic (MPR)

source: http://www.oyungerel.org/myprofile.html

Ямар мундаг боловсролтой бүсгүй вэ гэж гайхах нь таны зөв. Би ч гэсэн яг тэгж бодсон. Түүний намтар намайг яагаад ч юм зарчимч, зорилготой, тэмүүлэлтэй, шантрашгүй байх замд уриалан дуудах мэт болсон. Толгой дүүрэн боловсролтой байх шиг ганган зүйл байхгүй ээ. Хэний ч өмнө үзэл бодол шулуун, үг хэл хурц, мэдлэг боловсрол бүрэн амьдрахыг хүн болгон хүсдэггүй гэж үү? Тэгвэл бие биенээ дуурайцгаая. Оюунгэрэл чадсан бол та ч гэсэн чадах ёстой. Бие биенийхээ сайн сайхан, эерэг жишээ, хүчирхэг амжилтнаас санаа авцгаан өөр өөрсдийнхөөрөө амжилтын оргилруу тэмүүлцгээе.

Хэрцгий

Амьдрал гэдэг мөн хэрцгий шүү. Тэр дундаа хүмүүний амьдрал бүр хэрцгий. Заримдаа түүнээс учиргүй их айдаг юм. Нуруулуу хүйт даатлаа айна гээч. Цаг үргэлж яагаад? яагаад? яагаад? гэсэн асуулт л толгойд эргэлдэнэ. Хариулт нь тэнд байхгүй, эрээд олохгүйг мэдрэхэд гачлантай. Хагацах юм бол яах гэж учирдаг юм? Салах юм бол яах гэж нийлдэг юм? Хүний нэг нэгэндээ дасах сэтгэл дассан сэтгэлийг үл тоон хайртай тэднийг минь биднээс салгах амьдрал ингээд бодохоор өршөөлгүй хэрцгий.

Өнөөдрөөс 2 долоо хоногийн өмнө манай дүүгийн өвөө ходоодны хорт хавдраар өвдсөн тухай мэдээ ирэв. Лав 20 илүү хил хязгаарын тэртээ суух эцэгтэйгээ дүүгийн маань аав 6 жил гаран уулзаагүй. Аав нь 5 хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй, өнөө маргаашгүй болчихсон гэдэг энэ аймшигт үсгийг сонсоод хөндлөнгийн надад уйлмаар санагдаад хоолойруу ямар нэг хүнд зүйл огшоод явчихсан. Тэгж үнэн сэтгэлээсээ хэн нэгнийг өрөвдөж ер үзээгүй санагдаж байна. Эсвэл лав ойрын хэдэн жил тийм зүйл тохиолдоогүй болохоор мартчихсан байх. Тэглээ гээд гүйж очоод эцсийн удаа аавтайгаа уулзах боломжгүй дүүгийнхээ аавыг хэд хоног өрөө эмтэртэл өрөвдөж, цээжээ хөндүүрлүүлж явав. Хэзээ аав нь тэнгэрт халилаа гэсэн аймшигт мэдээ ирэх бол тэр үед хүүд нь ямар хэцүү, ямар харуусалтай байх бол гэдгийг бодсоор хэдэн өдөр л энэ тухай бодол толгойноос салж өгөөгүй юмдаг. Өөрийгөө ийм өрөвчхөн, сэтгэлийн хөдөлгөөнтэйг олж хараад бас гайхлаа.

Уржигдар шөнө тэр хөгшин энэ хорвоогоос хальчихжээ. Ээж маань орой хичээлээсээ ирсний дараа хоолны ширээний дэргэд энэ тухай хэлэв. Хэдэн өдөр бодож шаналж явсан зүйлийн төгсгөл ч гэх үү юу ч гэж хэлмээр юм энэ мэдээ намайг эргүүлж болдоггүй цаг хугацаа, алдаж болдоггүй боломж, нөхөж болдоггүй орон зайны талаар гүн бодолд автуулсан юм. Ямартаа ч гэнэ гэнэхэн энэ амьдрал намайг ингэж айдаст автууладаг юм. Гэхдээ зүүнээс мандсан нар баруунд жаргадаг шиг орчлонгийн хууль нүдний өмнө тов тодорхой учир юу ч болж байсан хатуужилтай хандаж өнгөрснийг ардаа үдэж урдахаа харж амьдрах ёстойг ухаарах хэрэгтэй аж. Гэхдээ л амьдрал хэрцгий.

Урин хавраа би чамд хайртай!

Сайн байцгаана уу? Эрхэм блогчид болон блог уншигчидын үдшийн амар амгаланг айлгтгая. Стокхолм хотноо шөнийн 22 цаг айлчлан иржээ. Цаг хугацаа салхи татуулан өнгөрдөг хурдны галт тэрэг адил хийсэн алга болсоор нэгэн мэдэхнээ хаврын дунд сар аль хэдийнээ хэвийчихэж. Амьдрал гэдэг зогсолтгүй эргэдэг аварга том хүрд лүгээ тойрон эргэлдсээр зарим нэг зүйл нүдний өмнө өөрчдөгдөж, зарим нэг бодол сэтгэл эргэж ирэхгүйгээр хийсэн одож, бага балчир насны минь дурсамжууд цагийн эргэлтэнд оюун ухааны мухарлуу шингэн уусаж бие сэтгэл одоо шинэлэлт, хувьсалтанд комманд хүлээх арми шиг бэлхэн зогсож буй санагдах юм.

Хаврын урин дулаан ороод л үүнээс илүү сайхан мэдрэмж байхгүй мэт сэтгэл санаа өөдрөг гоё байна аа сүүлийн үед. Блогоо л олигтой хөтөлж чадахгүй байгаадаа жаахан санаа зовж байна. Өнөөдөр хичээлээсээ орой 7 гэж ирээд бодидоо нэг 40 минут гүйчихээд ирсэн чинь бие хөнгөрөөд сайхан байна. Хамгийн гол нь дасгал хийхгүй удангууд их иддэг болдогийн анзаарлаа. Дасгал байнга хийхээр хоолны аптит багасчихдаг юм байна.

За тэгээд өөр сонин сайхан гэвэл энэ долоо хоногт хичээллээд улаан өндөгний баярыг тохиолдуулсан 7 хоногийн амралт эхэлнэ. Ямар сайхан бэ. Стокхолмоор нэг Эрос Ариунааг ирнэ гэж шуураад л байгаа. Эртүүдхэн Свитимошн ирнэ гээд хошгоруулаад байсан байхгүй шүү. Ариунааг одоо үздэг ч юм уу байдаг ч юм уу эргэлзээтэй байна. Манай аав Ариунаа Сараа 2н Сараад нь дуртай байж билээ. "Яагаад?" гэхээр "Ариунаа чинь дуулдаггүй майлаад байдаг юм" гэдэг юм хэхэ. Нээрэн майлах нь ч майлчихдаг байх шүү. Гэхдээ зарим нэг гоё дуу ч бий л дээ. Ариунаагийн тоглолтыг үзэх эсэхийг тэр үеийн салхи мэддэг асуудал.

Мэс заслын гайхамшигаа гэж

Энэ эгэл бүсгүй 1989д онд 40 шахам насандаа гоо сайхны мэс засал хийлгэж эхэлжээ. Доорхи хамгийн дээд талын зураг 1970-аад  буюу бүсгүй 25 насандаа

1970-talet. Cindy Jackson, 25 år och missnöjd med sina proportioner. ”Jag var konstelev, jag kunde se skillnader”.

Харин энэ доор 1990-ээд оны зураг ба түүний хамгийн эхний мэс ажиллагаа нүдээ татуулах байсан байна

1980-talet. 1989 gör Cindy sin första operation, ett ögonlyft. Sen går det snabbt. Både näsan och hakan förändras och föryngras.

Түүнээс хойш нийт 52 удаа мэс засалд орж  хамраа, шанаагаа, эрүүгээ засуулах зэрэг гоо сайхны мэс заслууд хийлгэсэн байна. Доорхи зураг 1990-ээд он.

1990-talet. Cindy Jackson har bland annat opererat in kindimplantat, förminskat hakan och byggt om käken.

55 насандаа буюу бараг 20 жилийн турш тасралтгүй мэс засал хийлгэсээр урьд урьдынхаасаа илүү залуу, гоо үзэсгэлэнтэй болсон аж.

Гайхмаараа! гэж хэлэх байна миний зүгээс.

2000-talet. Drygt trettio år senare ser Jackson ut som en annan kvinna – och yngre än någonsin.

Гэхдээ мэдээж энэ олон мэс засал хийлгэхэд сөрөг үр дагавар, бүтэлгүйтэл, өвдөлт зэрэг байсан л байж таараа. Үнэхээр гоо сайхны төлөө тэр бүхнийг хийнэ гэдэг ойлгомжгүй санагдах юм. Мэдээж гоо сайхан явах нь зөв гэхдээ ингэж олон удаа дээрээс нь ингэж олон юм янзлуулан, өвдөн, шаналан байж насны намарт түүнийг олж авах нь дэндүү харуусалтай биш гэж үү. Үрчлээгээ татуулах зэрэг бол би байж болно гэж боддог гэвч гоо сайхан гэдэг юуны түрүүнд дотроос ундардаггүй гэж үү? Зүрх сэтгэл нь харанхуй хүн гаднаа хичнээн сайхан харагдсан ч нэмэргүй муухайгаараа л төгсөнө. Харин хүнээс илүү гарах сайхан зүйлгүй мөртлөө хэнээс ч илүү дур булаам, сэтгэлд дотно, карисматай харагддаг хүмүүс байдаг. Тэр гоо үзэсгэлэнг би жинхэнэ төгс гоо үзэсгэлэн гэж хэлнээ.

"Царайлаг хүмүүст амьдрал илүү хялбар байдаг" гэж бүсгүй энэ олон мэс засал хийлгэсэн учираа тайлбарлажээ. Амьдрал нь тэгээд хэр зэрэг хялбар болсон юм бол доо?

(Нийт: 1949)